MonGoL AImshIG [o] [HoR.mng]

[ГАРГҮЙ ЭМГЭН] ehlel

2012 оны 12-р сарын 15 Нийтэлсэн ADMIN
Туяа сургууль дээрээ оройтоод яаран гүйж гарч ирсэн боловч хамгийн сүүлийн автобус булан тойрохыг харж амжив. Ядахад таксины мөнгө байдаггүй. Гар утсаа халаасандаа тэмтрээд гаргаад иртэл том дэлгэцнийх нь цэнхэр гэрэл огцом цэлсхийхэд нь гэнэт цочоод буцаагаад хармаалчихав. Тэр орчин тойрноо гүйлгэж хараад хавьд хүн харагдсангүйд тайвшрав. "Алгын чинээ гар утас хүний аминаас үнэтэй болсон цөвүүн цаг ирсэн шүү болгоомжтой байгаарай. Чамд ер нь ийм том дэлгэцтэй үнэтэй утас ямар хэрэг байна аа" гэж ах нь хэлсээр байхад зөрсөөр байж авсан нь үеийнхнээсээ дор орохгүйг хичээсэн төдий. Тэр Батаагийн дугаарт залгах гэснээ «За тэр нэг юм үнэд ороод хөдөлж өгөхгүй биздээ» гэж бодоод утсаа далд хийв.  Ханиндаа гэр дөхдөг Оюунаа өвчтэй байгаа учир өнөөдөр тэр ганцаараа сажлахаас өөр аргагүй. Тэр арга тасарсан янзтай гараа нэг хий саваад хэдийн хүн зоны хөл тасарсан шөнийн гудамжаар уруудан алхлаа.
      Алаг цоог асдаг гудамжны гэрэл л түүнд хань болж харанхуй хэсэгт нь бүдчин гэрэлд гарахдаа бага зэрэг дотор уужран алхсаар байв.
     Манай Засаг дарга ч сайхан залдаг нөхөр дөө. «Сонгогдоод л өдөр шиг гэрэлтэй болгочихно» гээд байсан одоо гурван жилийн нүүр үзлээ. Араа бодоод ирэх зун л хэлсэн амандаа хүрэх байх даа. Сонгууль дөхөхөөр бүгд л ажилсаг, санаачлагатай хүмүүс болчихдог хойно доо.  Хөгийн юм ч байх юм даа. Одоо миний саналаа өгсөн Засаг дарга том хаусандаа эхнэрээ тэврээд унтаж байхад би тэрний хоосон амлалтанд бүдчээд явж байх гэж гэсэн шүү бодол бэлчээж явтал гудамжны захад нэг хүн үзэгдэх шиг болов.
    Аль түрүүнээс хойш нэг ч хүн таарахгүй байсан. Ашгүй бараадаад хоёр гудамж ч гэсэн алхчих юмсан гэж бодоод алхаагаа түргэсгэн түрүүчийн хүний зогсож байсан газар хүртэл хэн ч байсангүй. Ядаж байхад гудамжны гэрэл тээр дээр онгойж харагдана. Би олж харахгүй байж магадгүй.Гэхдээ хүн дөхөөд ирж байхад монгол хүн байна даа чимээ өгмөөр юм гэж бодоод багадаа аав нь хээр явж байхдаа зааж өгсөн аргаар газар сууж тэнгэрийн сийлхийг тааруулан хартал нэг хар зүйл сөртөсхийгээд алга болчихов.
     Гэнэт Туяагийн хань татсан бодол айдсаар солигдов. Хяссан юм шиг өдөр хашааны завсараар дайраад зуучих гээд байдаг нөгөө айхтар ноходын хуцах ч алга. Утсаа гарган ахынхаа утсанд залгатал нэг дуудаад зай нь суучихав. Одоо яадаг билээ. Сургууль дээрээ утсаа цэнэглэхийг оролдсон боловч ангийн хэдэн залгавар үргэлж зайгүй утсаар дүүрэн, хараанаасаа холхон залгаж байж хоёр ч утсаа хулгайд алдаж ахыгаа шатаасан. За утсанд найдах өнгөрлөө. Одоо яадаг билээ.Яах аргагүй л хүн байх шиг байсан даа. Би буруу харавуу! Саяын сөртөсхийсөн хар юм юу вэ? Гэтэл тэртээ уулзвар дээр машин үзэгдэж алсын гэрлийн зугуухан эргэлтээр харанхуйг гэрэлтүүлэн өнгөртөл Бугын 15-ын гудамжны өмнөх буланд нэвсийсэн хар юм зурвасхан үзэгдээд эргээд тас харанхуй нөмөрлөө. Тэр яг байсан газараа гадас шиг зогсчихлоо. Үстэй толгой нь ширхэг дараалан босох нь түүнд мэдрэгдэж хар хөлс нь цуван биеэ хураан, ямар нэг чимээ гарах л юм бол хаашаа ч хамаагүй ухасхийхэд бэлэн дэнжигнэн зогсов.
Гэтэл ар хүзүүн дээр нь хүний бүлээн амьсгаа мэдрэгдэх шиг болоход тэр -Ээжээ!!! гэж хашгираад хар хурдаараа гүйлээ. Гэнэт тэр харанхуйд ямар нэгэн юманд тээгэлдэн холоо үсрэн унав. Өвдөг хацар нь халуу оргихыг тэрхэн зуур мэдэрч өвдөлтийг нь шүд зуун тэсвэрлэн амьсгалаа түгжин чимээгүй хэвтэв. Тийм гэхийн аргагүй өмхий үнэр үнэртэхэд нөгөө халуун амьсгал ар шилэнд нь мэдрэгдэж түүний духруу нь унжсан үсийг эвэршсэн яхигар гар арагш нь илээд
     -Хүүр минь наанаа хэвтэж бай! Битгий хөдлөөрэй! гэж шивнээд өндийгөөд холдон явах нь алхаанаас нь мэдрэгдэв. Айдас чихэлдсэн тархинд нь энэ сөөнгө хоолой нэг л танил юм шиг санагдсан бодол чүдэнзний гал шиг нэг ёлтойгоод эргээд унтарчихав.
Хэн нэгэн мөрнөөс нь татахад тэр сэрэв. Хэр удаан хэвтсэнийг мэдэхгүй ахынх нь дүр харагдаж хацарыг нь зөөлөн алчуураар арчихыг л мэдэрч байв. Тэрний ам бас зогсоо зайгүй хөдөлж түүнээс ямар нэг юм асуугаад байх шиг боловч түүнд юу ч сонсогдсонгүй. Эргээд харанхуй бүрхчихэв.
Үргэлжлэл бий

[ГАРГҮЙ ЭМГЭН] Үргэлжлэл

2012 оны 12-р сарын 15 Нийтэлсэн ADMIN
Туяа эмнэлэгт сэрлээ. Цэлийсэн цагаан өрөөнд нар тусаж байсан хэдий ч хар дарсан зүүд мэт тэр аймшигт тас харанхуй шөнийн сүүдэр хаа нэгтээ нуугдсан хэвээр. Хөлнийх нь үзүүр тэсэхийн аргагүй халуун оргин чим чим хийн өвдөлт өгөх нь мэдрэгдэнэ. Тархинд чихэлдэх бодлоо эмхлэх зуур эвэршсэн гар, танил алхаа, хичнээн дургүй хэдий ч цаанаа л танил өмхий үнэрийг тэр эргэн санав. Аль хэдийн сураг нь тасарч, амьтан хүн үхсэн гэж цуурч байсан гаргүй эмгэн хаанаас гараад ирэв. Яагаад ч байж болохгүй хэдий ч дотоод сэтгэл нь түүнд "Тиймээ тэр гаргүй эмгэн байсан. Тэр чиний амийг аварсан" гэж шивнээд байх шиг түүнд санагдав.
Өрөөнд ах нь цэцэг барьсаар орж ирэв. Нүд нь улайж цаанаа л ядрангуй харагдана. Хөөрхий шөнийн ээлжинд сунаж ажлаад өглөө шууд ирж л дээ. Дээр нь би санаа сэтгэлийг нь зовоогоод гэж өвчиндөө юу өөрийгөө зэмлэсэндээ юу яраглан өндийхийг оролдоход ах нь мөрөн дээр нь дарж "Хэвтэж бай миний дүү. Одоо арай өндийх болоогүй. Сайн амарч ав. өнөөдөр чи бүр овоо байх чинь. Хөлний хэдэн хуруу чинь хөлдөх шахсан байна лээ. Гэхдээ танагтай. Эмч хэд хоногоос гаргана гэсэн" гээд цаанаа л нэг уртаар санаа алдав.
-Би зүгээр дээ хэвтсээр байтал хамаг бие хөшчихлөө гээд ахад гаргүй эмгэний тухай хэлэхүү яахав гэж хэсэг тээнгэлзсэнээ санааг нь улам зовоочих байх гээд чимээгүй болов. Ах нь түүнийг ямар нэг юм хэлэх гээд байгааг анзаарчихсан бололтой.
-Миний дүү юу хэлэх гэсэн юм. Зүгээр ахдаа хэл хэл. Сургуульдаа санаа зоволтгүй. Ах нь Захирлын нарийн бичигтэй чинь уулзаад хэлчихсэн байгаа. Оюунаа чамайг эргэж ирээд явсан.
-Та янз бүрийн юм яриагүй биздээ?
-За хаанас даа. Оюунаад ч захисан. Чамайг хэд хоног хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй гэж л хэлсэн.
-За ашгүй. Тэгээд ч их сүртэй юм болсон биш дээ.
-Ай мэдэхгүй тэр шөнө юу болоод өнгөрөв бүү мэд. Гэхдээ миний дүү азтай шүү. Цаагуур чинь л нэг шуугицгааж байна.
-Юу?
-Тэр шөнө Бугын хороололд нэлээд ноцтой хэрэг гарсан. Балдан гуайн бага охиныг хэн нэгэн хүчиндээд жалганд хаясан байхыг нь олсон.
-Яанаа!  Чимгээ тэгээд яасан бэ гэж түүнийг яаран асуухад ах нь толгой сэгсрээд
-Хөөрхий хөлдөж үхсэн байсан гэсэн .Бас хоёр гурван охин одоо болтол сураггүй байна.
-Арай ч дээ. Хэн тийм юм хийж чаддаг байна аа гэж хэлэх гээд түүний хоолой сааралтаад өөрийн эрхгүй нүдний нулимс хацар даган унахад ах нь дэмий юм хэлсэндээ харамсан орны толгой дээрх алчуурыг дүүдээ авч өгөөд
-За зүгээр дээ миний дүү гээд түүнийг тэвэрхэд тэр
-Би зүгээрээ тэгээд цагдаа нар эзнийг нь олсон уу гэж урт санаа алдаад ахруугаа харахад дүүгийнхээ занг нэгэнт мэдэх хойно.
-Цагдаагийнхан манай хорооллын залуучууд байж магадгүй гэж сэжэглэж байх шиг байна. Явсан газрыг нь мөшгөхөд газар орноо сайн мэддэг гурван хүн байна гэсэн дүгнэлт гарсан юм байх. Ингэхэд чамайг хэн тэр хашааны мухарт нуусан юм бэ? Ухаа алдаж унасан газраас чинь зориуд хөдөлгөж хашааны мухарт далдалсан байртай орхисон байна гэж цагдаагийнхан хэлсэн. Бас чам дээр хоёр халтар шуудай нөмөргөж орхисон байсан. Би бүр учрыг нь олохоо больсон. Хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн тус болж дээ л гэж бодох юм даа. Аль эсвэл тэр гурвын нэг нь чамайг багаас чинь таньдаг манай хорооллын хүүхэд байсан юм болов уу ч гэж бодох шиг.
-Гаргүй эмгэн байсан юмаа. Гэж тэр шивнэх шахуу газар ширтэн хэлэхэд ах нь
-Хэн гэнээ?
-Гаргүй эмгэн л хоёроос гурван халтар шуудай үүрч явдаг биздээ?
-Ах нь элдвийн юм яриад дүүгээ айлгаж орхилоо. Удахгүй цагдаагийнхан ирэх болохоор чамайг мэдэж байх нь дээр юм болов уу л гэж бодсон юм . Тусгүй юм боллоо. Одоо чи амарсан нь дээр гэхэд Туяа дуугаа өндөрсгөн:
-Би танд хэлээд байна шүү дээ. Гаргүй эмгэн байсан гэж
-Тайван бай миний дүү. Гаргүй эмгэн чинь арав гаруй жилийн өмнө сураггүй болсон. Хүмүүс үхсэн гэж ярьдаг юм билээ.
-Би түүнийг таньсан. Тэр яах аргагүй мөн байсан. Өмхий үнэр, алхаа дуу нь хүртэл танил байсан.
-Тэр чамтай ярьсан хэрэг үү?
-Тиймээ нөгөө хүүрээ дуудсан хэвээрээ. Тэр надад «Хүүр минь хэвтэж бай!» гэж хэлсэн юм.
-Ёстой итгэхийн арга алга.
-Гаргүй эмгэн намайг үнэхээр аварсан юм байна.
-Цагдаа нарт энэ тухайгаа хэлээд хэрэггүй байх даа. Тэд үнэмшихгүй.
-Тань шиг үү?
-Миний дүү л эрүүл саруул байвал болох нь тэр. Ах нь харьж хоёр гурван цаг хэвтэж нүдний хороо гаргачихаад ажилдаа явахаа бодъё гээд инээсээр гарч явав.
Туяа дээш харан хэвтэх тэр агшинд таазны тахиралдсан олон хээ танил дүр төрхөд хувирч хүүхэд насных нь дурсамжид хэдий хөтөлжээ.
Үргэлжлэл baigaa tul setgegdel uldeenuu !!!

[ЕРТӨНЦИЙН ХЯЗГААР] oguulleg 2

2012 оны 12-р сарын 15 Нийтэлсэн ADMIN
Хүүхэд насандаа их зовлон үзэхээр хүн дэндүү хэрсүү болчихдог юм билээ. Эхийгээ санан гансрах сэтгэл өглөө босоод л ханхай хүйтэн гэр, хоносон гашуун хар цай, хиртэй захны даавуунаас эхлэв. Хахир хүйтэнд өглөө босох, гал түлэх , цай чанахаас өгсүүлээд муу ээж минь энэ их ажлыг яаж амжуулаад бас өөртөө зав гаргачихсан алд алдын аравчаа урлаад суудаг байсан юм бол. Хорооныхоо хүүхдүүдтэй тоглох хөг аль хэдийн өнгөрсөн. Удалгүй тэднийг эгээ л том хүний нүдээр харж "Эрхлэхээс өөр юм мэддэггүй юмнууд" гэж аавдаа хэлж урмын үг сонсоно. Дүү бид хоёр цагаан гялгар хулдаасаар захны даавуу нэжгээдийг эсгэсэнээр  хиртэй захны даавууны хүндрэлээс гарчихав. Гэм нь жаахан хүзүү нухаад байдаг байв. Ангийн багш өглөө тоо авахад толийсон цагаан захтай зогсож байхад л гүйцээ. Тэгээд л эхний цагийн дараа сурагч формоо тайлаад ширээнийхээ нүдрүү чихчихдэг байж билээ.
Бид гурвын өдрийн норм хоёр талх, хагас кг элсэн чихэр.Хаадаа нэг масло авах боловч аав ээжийг нь эргэх эргэлт ойртсон гээд далд хийчихнэ. Манан буухаар л их баярладаг байж билээ. Маргааш нь эртлэн босч хавийн уул хэсч, мөөгний хүрээ тойроод өдөржин явчихдагсан. Удалгүй намар болж самар түүж хэд гурван цаас олно. Авирчих боломжтой модны самрыг хүмүүс аль эрт түүчихнэ. Нэг удаа дүү хажуу айлын цахилгаанчин ах шиг дэгээ хийгээд модонд авирдаг бол мөн амараа гэсэн мэргэн санааг дор нь шүүрч аваад ахад цайруулсан самар өгч байж дэгээг нь хэд хоног хэрэглээд өгье гэж гуйсанд ах хүү ихэд гайхаж -За мондинууд минь нисэж үхэх чинь дутаа юу гээд халгаадаггүй. Ёстой л эр хүний арван гурван мэх хэрэглэх шахуу юм болж байж авсанаа сайн санадаг юм. Тэр жил дэгээнийхээ хүчээр хол явж үйлээ үзэлгүй их ургац авч билээ. Мэдээж аавдаа энэ талаар огт дуулгаж болохгүй гэж дүүгийнхээ ам өчгийг авахаа ч мартаагүй юм.
Эмэгтэйчүүдийн хорихын эргэтийн өрөөний цонхоор наран жаргахыг би нулимс унаган харж суулаа. Болдогсон бол цаг хугацааг зогсоогоод нарыг тэр дээр нь аргамжиж орхихсон. Охин дүү маань ээжээс эхлээд бишүүрхээд байснаа одоо болохоор өврөөс нь буухгүй гээд энгэрийг нь тас атгаад унтчихаж. Ээжийнхээ өвөрт унтах хүсэл хичнээн төрж байсан ч хэрсүү том хүн болсоноо харуулах гээд нулимсаа нууцхан шудраад:
- Ээж одоо амар би дүүг авах уу гэхэд8
-Миний хүү маргааш эрт хөдлөнө. Өөрөө эртхэн унтаж амар. Аавынхаа үгэнд сайн орж байгаа биз дээ. Дүү нараа сайн харж хандаж байгаарай. Миний хүү том эр хүн болжээ. Ангидаа одоо сурлагаараа хэдэд жагсаж байна. гэхэд аав хажуунаас
-Миний хүү мундаг аа. Явсаны чинь дараахан жаахан ухарсан, одоо эргээд нэгт жагсаж байгаа. Багш нар нь магтаад сүйд л байдаг юм гэхэд би тоомжоргүйхэн
-За миний сурлага ч яахав, та л эндээс хурдхан гарахаа бод гэхэд ээж
-Энэ хүүхэд бүр хэрсүүжчихэж гэж аавруу харж инээмсэглээд
-Миний хүү ч юмны наад цаад учрыг гадарлах болж дээ. Одоо юу байхав дээ. Магадлангаар орох болсон. Улсын баярын наана гарчих байхаа гээд турьгүйхэн инээмсэглэв. Би чимээгүй толгой дохиод эргээд цонхны өмнө очив. Үнэндээ "магадлан" гэж юу байдагийг асуухыг хүсч байв. За ямар ч байсан эндээс гаргах гаргахгүйг нь мэддэг газар байдаг юм байлгүй дээ гэж дотроо төсөөлөв. Улсын баяр долоон сард болдог. Тэгэхээр бүхэл бүтэн долоон сар. За байз... долоон гурвын 21. 210 хоног. Сондгойрсон өдрийг хасаад 207. Өнөөдрийг оруулаад 208 хоног. Гадаа тас харанхуй болжээ. Тэр доор их замаар машин тасралтгүй цувах бөгөөд гэрлээр нь багцаалаад тоолж болохоор санагдлаа. Илбэ шидэнд итгэж өссөн хүүхэд нас юм хойно их замаар хөврөх машиныг алдалгүй 208 тоолбол ээж маань хамтдаа гэртээ харих юм шиг санан нүдээ чилээн хичээнгүйлэн тоолох боловч шоронгийн харуулын цамхагийн хурц гэрэл заримдаа тоо алдуулж, дахиад л эхнээс нь тоолсоор нэг мэдэхэд нойрондоо автаад унтчихсан байв.
Миний амьдралдаа хамгийн их хүсэн хүлээсэн улсын баяр болж ээж минь тэр өглөө орон гэр, гэр бүлдээ дундуур бүхнийг дүүргэн гэгээ цацруулсаар ирж билээ.
Өдөржин орсон бороо алгуур татарахтай зэрэгцэн ертөнцийн энэ л хязгаарт нар жаргаж байна. Нар жаргах тэр л агшинд би ертөнцийн хязгаарыг олж хардаг гэж боддог байж билээ. Мэдээж түүнд хүрэх хүсэл алтан шаргал, гал улаан цацрагаа гайхуулан алгуур доошлох, ертөнцийн нөгөө хязгаарт алгуур дээшлэх нарны гэрэл адил татна. Харин дэндүү алсаас хайсан ертөнцийн хязгаартаа би хүрсэн. Босгоо давах гэж оролдож байсан мөлхөө халтар жаалыг наранд хүртэл өргөсөн ээж минь ертөнцийн хязгаар байсан юм.

Дэв Монгол аймшгийн кино БҮТЭН

2012 оны 12-р сарын 07 Нийтэлсэн ADMIN

Шөнө дундын яриа: Хөвсгөл явсан аялал

2012 оны 12-р сарын 07 Нийтэлсэн ADMIN

bitgii uz horoitoi bichleg

2012 оны 11-р сарын 12 Нийтэлсэн ADMIN

mongold bolson yawdal

2012 оны 11-р сарын 09 Нийтэлсэн ADMIN

Хайлаастайн гэр хороололд суудаг Чимэд-Очир гэж эртний танхил залуу надад цочирдож хачирхмаар нэгэн тvvх ярихад би vнэмшээгvй билээ.

Гэвч танил маань "Энэ бол яалтгvй vнэн шvv" хэмээн барим тавим єгvvлэх тул зєрєєд байж чадаагvй юм. Чимэд-Очирын ярьснаар тэдний гудамжны єнцєгт амьдардаг Балданлхам хэмээх хєгшний насыг мэдэхгvй хvмvvс бол жартай гэх боловч олон жилийн урьдаас таньдаг хvмvvсийн нотолж буйгаар лавтай зуун насыг зооглосон гэлцдэг аж. Тэр хєгшин амандаа ганц ч шvдгvй мєртлєє царайнд нь огтын vрчлээ байхгvй, толигор цагаахан арьстай ажээ. Балданлхам гуайг гуч гаруй жилийн ємнєєс таних Чимэд-Очирын аав одоо жаран хоёртой агаад анх харах тэр vед л Баажий эмгэн єнєєгийнх шигээ настай эмээ байсан гэнэ. Нєхєр хvvхэдгvй цор ганцаараа суудаг Балданлхам хєгшин хашаандаа євлийн дvнхгэр байшинтай ба айхтар хуцаж боргодог хоёр том банхар нохойтой. Тэднийхээр барагтайд хvн ордоггvй бєгєєд хороо хорины албан хаагчид болон хамар хашааны ганц хоёр хvн л ирнэ.

Нэг єдєр Чимэд-Очирыг хашаа руугаа алхаж явтал танихгvй єндєр залуу тааралдаад Бадамхатан гэдэг бvсгvйг сураглажээ. Хоёр салаа сvлжсэн урт хар гэзэгтэй царайлаг бvсгvй гэсэн бєгєєд Балданлхам хєгшний хашааг зааж Тэр нь яах аргагvй тэнд л байдаг юм даа. Хашаа руугаа орохыг нь нvдээрээ харсан юм. Гэтэл сая очиж хашааг нь цохивол нэг настай эмээ гарч ирээд "Тийм бvсгvй байдаггvй гэж хэллээ. Ёстой хачин юмаа" гэсэн зvйл ярьжээ. Чимэд-Очир энэ яриаг нь анхаарч хэрэг болгосонгvй. Гэтэл тvvнээс хэд хоногийн дараа мань эр харанхуй болчихсон хойно гэртээ оройтосхийн харьж явах замдаа гудамжны єнцєгт хоёр салaa тахимаа шvргэсэн урт гэзэгтэй бvсгvй нэгэн залуутай болзон зогсохыг харжээ. Чухам ямархуу царай тєрхтэйг нь харанхуйд ялгаж vзээгvй байна.

Тэгсэн тvvний найз залуу нэг єдєр уулзаад "Танай гудамжинд Бадамхатан гэдэг нэртэй залуухан царайлаг хvvхэн байдаг уу. Чи мэдэх vv" гэжээ. Лавлаад байвал яалтгvй Балданлхам хєгшний хашааг заагаад байх юм гэнэ. Хэд хоногийн ємнє найз нь Чимэд-Очиртой уулзахаар явж байгаад тэр бvсгvйтэй танилцжээ.

Залуу агаад царайлаг бvсгvй єєрєє єдєж яриа vvсгэх гээд байхад ямар эр хvн дургvйцэх билээ. Цав цагаан арьстай, ялдамхан боловч жаахан гуншаадуу дуутай гоё бvсгvй байсан агаад "Гэрт маань дєхvvлж єгєєч, Замд нэг айхтар зуудаг нохой байдаг. Айгаад байна" гэсэн аж. Бvсгvйг мань эр Балданлхам хєгшний хашаанд оруулж єгсєн бєгєєд салахын ємнє хvvхнийг тэвэрч аваад уруулыг нь шимэн озоход єєдєєс нь айхтар шуналтай vнсэлцэж байснаа "Дараа уулзъя" гээд ороод явчихсан гэнэ.

Маргааш нь, бас нєгєєдєр нь ирж хашааны хаалга нvдвэл шvдгvй эмгэн гарч ирээд "Зээ охин маань нутаг буцсаан. Хойтон хавраас нааш ирэхгvй" гэсэн мєртлєє хаана байдаг хийгээд хаяг, утсыг нь ердєє хэлж єгсєнгvй гэнэ.
Хоёр ч удаад Бадамхатан хэмээх царайлаг бvсгvй Балданлхам эмээгийн хашаа руу орсныг дуулаад Чимэд-Очир гайхаж зээ охин байтугай ямар ч vр хvvхэдгvй тэр хєгшнийд юун хvvхэн ирээд байгааг сонирхохоор шийджээ. Гэвч хєгшинтэй зvс таних, мэнд уснаас цаашгvй учир гэрт нь яваад очиж зvрхэлсэнгvй.

Харин хоёр ч шєнє гэрээсээ гарч эмгэний хашааг сахиж зогсоод амжилт олсонгvй. Гурав дахь орой нь гэртээ оройтосхийн харьж явтал гудамжны єнцєгт урт бvдvvн гэзэгтэй, vйтэн хуар дээл ємссєң гоё бvсгvй зогсохыг vзээд шууд яваад очжээ. Vнэхээр vзэсгэлэнтэй хvvхэн байх агаад Чимэд-Очирыг хараад харц буруулан гудамж єгсєєд алхангуут мань хvн хойноос нь жаахан сvvлдэсхийн дагавал нєгєє бvсгvй явсаар Балданлхам эмээгийн хашаа руу шулуухан яваад орсон ба зуудаг хоёр том нохой нь огт хуцсангvй гэнэ.

Хашааны завсраар шагайвал нєгєєх бvсгvй байшин" руу ороод чимээ алдарсан ба эмгэний байшингийн цонхоор гэрэл ч туссангvй, харанхуй хэвээрээ байсан аж. Гэртээ ирээд ээждээ "Баажий хєгшний хашаа руу нэг хvvхэн орлоо. Юун хvн юм бол" гэвэл "Єє, нэг урт гэзэгтэй охин л байсгээд ирдэг юм ш дээ. Хамаатан садных нь хvvхэд байлгvй" гэжээ. Маргааш орой нь Чимэд-Очир зориуд хєгшний хашааг зорьж хаалгыг нь цохивол ноход боргон хуцаж Баажий эмээ гарч иржээ. Тvvнээс нєгєє vл таних бvсгvйг сурвал хєгшин "Єє, яваад єгсєн ш дээ” гэх нь тэр. Яаж уулзаж болохыг асуувал "Мэдэхгvй" гэчихээд хєгшин хаалгаа хаажээ.

Тэгтэл Баажий эмээгийн хєрш хашааны Хорлоо авгай "Тийм нэг хvvхэн яваад байдаг юм. Миний л мэдэхийн арваад жил болж байгаа байх шvv. Их л царайлаг бvсгvй гэлцдэг юм" гэсэн бол Норов євгєн "Тэр залуу хvvхэн чинь цаад хєгшин чинь єєрєє шvv дээ. Єдєр болохоор эмгэн болж шєнє болохоор залуухан хvvхэн болчихоод залуу эрчvvдтэй уулздаг юм байхгvй юу. Балданлхам хєгшин бол мєнх настай хvн. Лав нас нь зуу хол гарчихсаан. Нэг л сонин хєгшин дєє. Увдис шvглэсэн дара эх ч байж мэднэ" гэж ярьсан байна.

Гэвч Баажий эмгэнийг залуухан царайлаг бvсгvй болон хувирахыг хэн ч нvдээрээ харж байсангvй. Зєвхєн єєр хоорондоо тэгж ярилцдаг агаад хэзээ ч хувирч єтлєлгvй нэг янзандаа явдаг тэр эмгэнийг зарим нь шулам байх гэдэг бол нєгєє нь vхэшгvй дара эх мєн гэлцэнэ. Бас нэг нь харь гаригийн хvн байх гэх нь ч бий.

Гэхдээ зарим нэг сонирхолтой баримт гардаг юм. Баажий эмгэн нэг удаа дэлгvvрт очихдоо ам дvvрэн цагаан шvдтэй байсан ба бас нэг удаа тахимаа шvргэсэн урт хар гэзэгтэй болчихсон явж байсан гэнэ. Бараг хэн ч ордоггvй тэдний байшингийн цонхны цаана заримдаа хоёр хvний сvvдэр vзэгддэг ба гэрээс нь монгол ардын богино дуу дуулах бvсгvй хvний уран яруу хоолой дуулддаг ажээ.

Хєгшнєєс насыг нь лавлахад "Хєгшин хонины насгvй болсон миний насаар чи яах нь вэ" гээд хэлж єгдєггvй бєгєєд хороо хорины аравтын дарга Санжаагийн хэлж буйгаар 92 настай гэнэ.
Гэхдээ тvvний насыг дэндvv дарсан тоо гэж мэлзэх хvн ч буй. Дєчин жилийн ємнє Балданлхам эмээ яг одоогийнх шигээ л байсан ба эдvгээ тvvний vсэнд нэг ч цагаан vс нэмэгдээгvйг гайхах хvн олон байдаг юм.

aimshigiin oguulleg

2012 оны 11-р сарын 09 Нийтэлсэн ADMIN
Баянхонгор, Говь-Алтайн завсар нутаг орчим Гүнгээгийн овоо гэж бий. За, ерөнхийдеө Говь-Алтайн Дэлгэрийн буурал талд шахуу юм даа. Талын тэрхүү замаар баруун аймгууд руу тухайлбал Ховд, Баян-Өлгий, Увсыг зорьсон аян замынхан тасралтгүй цувна. Соц нийгмийн үед алдарт XX баазын "саятан" жолооч Дамбий гэдэг лагс зузаан эр олон жил алтан шар замыг эвхжээ. Нэг удаа хотоос Увсыг чиглэн давхиж яваад Шаргын даваагаар оройхон чиргүүлтэй монхор ногооноороо өгсч явтал улаан зам дээр нь өлгийтэй хүүхэд тэвэрсэн залуухан хүүхэн гар өргөн зогсч байжээ.

Олон нялх нойтон хүүхдийн ах болж терсен тэрбээр ядуу тарчиг зовлонг ханатлаа амссан болохоор Дамбий өр зөелен сэтгэлтэй ессөн нэгэн учир холын замд явган нүцгэн хүүхдээ тэврэн зогсоо бүсгүйг өрөвден тэргээ хүч алдан балрах вий ч гэж бодсонгүй зогсч баруун талынхаа хаалгыг их л уриалгахан онгойлгож өгчээ. Цэнхэр торгон дээлтэй хөдөөх маягийн охин годогносон гэзгээ намжиртай шидлэн орж ирэхэд жолооч эр ч учиртай харц шидлэн “За сайн уу? Хаа хүрэх гэж үдэш орой ингэж явган нүцгэн харайлгаж явдаг билээ? Арай төрхөмдөө буцаж яваагүй байлтай" хэмээн нэг их олон долоон үг шидлэн мар, мар инээхэд бүсгүй толгой дохин мэндэлсэн болоод дув дүүгүй цомцойн суужээ. Жолооч эр ч емнех замаа ширтэнгээ "Тэгээд төрхөмдөө буцаж яваа юм бол тэр ёсчилж авсан эр нөхөр шүү юм чинь чамайг хүргээд өгчихгүй гэрээсээ шууд л хөөчихөө юу? Монголоо алдсан хог вэ, тэр чинь" гэхэд бүсгүй огтхон ч дуугарсангүйд Дамбий түүнийг дотроо өревдөн сэтгэл санаа нь цочир явахад эвгүй ч юм асуучихав уу даа гэсэн шүү юм бодож жолоогоо мушгин явтал өмнүүр нь олон хөх үнэг үнсэн саарал юм өмнүүр нь гүйж гарчээ. Монголчууд угаас алсын замд явахад үнэг таарах муу гэдэг болохоор дотроо сэжиглэнгүй хараагаад араагаа солин хурд нэмжээ.
Гэтэл гэнэт хүүхэд часхийн уйллаа. Өлгийтэй хүүхэд уйлах нь сонин биш ч хяламхийн харвал хоёр завжаараа цус савируулан хүүхдийнхээ толгойг зажилан идэж буй нь харагдах шиг болохуй цочин лавшруулан харвал яах аргагүй нөгөө хүүхэн чинь нүд нь цогшин улаарч еер рүү нь гар занган цустай шүднийхээ завсраар хүүхдййн нялх хонгор даахьтай зулайг шижигнэтэл зажлах нь цаанаа л үзэшгүй муухай харагджээ.

Дамбий энэ сэжгийн аймшигт үзэгдэлд сүнс нь зайлах дөхөн давааны оройд гараад юу болсныг эс мэдэн осолд орсон байжээ. С
үүлд сонсох нь тэнд хүүхдээ иддэг эмэгтэйн терөл арилжсан сүнс байдаг байжээ.

zurag 2

2012 оны 10-р сарын 26 Нийтэлсэн ADMIN

zurag

2012 оны 10-р сарын 26 Нийтэлсэн ADMIN